Orien Erase To Glow Line - Батгатай арьсны багц

Orien Erase To Glow Line - Батгатай арьсны багц

Product information

261’135 290’150

Description

Orien Erase To Glow Line нь Mugwort хандаар арьсыг гүн цэвэрлэж тайвшруулахын зэрэгцээ зөгийн жилийн (Propolis) болон ниацинамидын тусламжтайгаар арьсны хамгаалалтын давхарга (Skin Barrier)-ыг бэхжүүлж, арьсны өнгийг засаж гэрэлтүүлэх багц юм. "Teen Safe" тэмдэглэгээтэй тул өсвөр насныхан болон батгашилттай, улаймтгай эмзэг арьсанд маш зөөлөн үйлчилгээ үзүүлнэ.

Багцад багтсан бүтээгдэхүүнүүдийн товч мэдээлэл:

1. Mugwort Zero Film Cleansing Oil

  • Үйлчилгээ: Арьсны гадаргуу дэх будаг, нарны тос болон нүх сүвэнд хуримтлагдсан илүүдэл тослог, хар батгыг уусгаж гүн цэвэрлэнэ.
  • Онцлог: Шарилжийн хандтай тул цэвэрлэх явцад арьсыг цочроохгүй, усаар зайлах үед маш амархан угаагддаг хөнгөн бүтэцтэй.

2. Mugwort Zero Film Cleansing Foam

  • Үйлчилгээ: Цэвэрлэгч тосны дараа хэрэглэх бөгөөд арьсан дээр үлдсэн усан суурьтай бохирдол, тосыг гүйцэд цэвэрлэх давхар цэвэрлэгээний шат юм.
  • Онцлог: Арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтээхгүй зөөлөн хөөсөрдөг тул угаасны дараа арьс таталдаж хуурайшихгүй.

3. Mugwort Zero Film Toner

  • Үйлчилгээ: Угаасаны дараа арьсыг агшин зуурт тайвшруулж, чийгээр хангах спрэй хэлбэрийн тонер.
  • Онцлог: Найрлага дахь шарилжийн ханд нь улайлт болон үрэвслийг намдаах бөгөөд өдрийн турш арьс хуурайших, халууцах үед шууд цацаж хэрэглэхэд тохиромжтой.

4. Orien Propolis + Niacinamide Glow Serum

  • Үйлчилгээ: Батганы сорви, нөсөө толбыг бүдгэрүүлж, арьсны дархлааг дэмжин байгалийн эрүүл гэрэлтсэн өнгөтэй болгоно.
  • Онцлог: Зөгийн жилийн (Propolis) хүчтэй үрэвслийн эсрэг, нөхөн сэргээх үйлчилгээг Ниацинамидын цайруулах нөлөөтэй хослуулсан тул арьсыг маш сайн эрүүлжүүлнэ.

5. Mugwort Zero Film Moisturizer

  • Үйлчилгээ: Өмнөх шатуудын өгсөн чийг, тэжээлийг арьсанд түгжиж, гадны нян болон бохирдлоос хамгаалах бүрхүүл үүсгэнэ.
  • Онцлог: Тослогжилт үүсгэхгүй, хөнгөн шингэдэг бүтэцтэй тул батганд өртөмтгий арьсыг бөглөрүүлэхгүйгээр чийгшүүлнэ.
PocketZERO
Ямар ч хүү, шимтгэлгүй, 2-6 хуваан төлөх боломжтой.
Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 6’000.