Seleve Glow Caviar Line нь салмон загасны ДНХ буюу PDRN болон хар түрсний (caviar) хандаар арьсны эсийн нөхөн төлжилтийг эрчимтэй дэмжиж, гүн үрчлээг дүүргэн уян хатан чанарыг сайжруулж гэрэлтсэн толигор болгох зориулалттай дээд зэрэглэлийн хөгшрөлтийн эсрэг (anti-aging) багц юм. Суларч унжсан, ядарсан болон гүн үрчлээ үүссэн арьсыг эсийн түвшинд нөхөн сэргээхэд нэн тохиромжтой.
Багцад багтсан бүтээгдэхүүнүүдийн товч мэдээлэл:
1. Хөөсөн тонер (PDRN Bubble Toner)
- Үйлчилгээ: Цэвэрлэгээний дараа арьсыг агшин зуурт гүн чийгшүүлж, үрчлээний эсрэг анхан шатны тэжээлийг өгнө.
- Онцлог: Хөөсөн бүтэцтэй тул арьсанд маш зөөлөн шингэж, идэвхтэй бодисуудыг ууршуулахгүйгээр арьсны гүн рүү жигд нэвтрүүлдэг.
2. Ампул (PDRN Ampoule)
- Үйлчилгээ: Арьсны эсийг шинэчлэн төлжүүлж, арьсны дотоод уян хатан чанарыг дээд зэргээр нэмэгдүүлэн үрчлээг дүүргэнэ.
- Онцлог: Салмон загасны ДНХ (PDRN) болон хар түрсний ханд өндөр тунгаар агуулагдсан бөгөөд тариур хэлбэрийн тусгай хэрэглүүрээр сорж авч хэрэглэдэг тул маш цэвэрхэн, нарийн тунгаар хэрэглэх боломжтой.
3. Нүүрний тос (PDRN Cream)
- Үйлчилгээ: Тэжээллэг бодисуудыг арьсны гүнд түгжиж, арьсны гаднах хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлэн, толигор чанга хэвээр хадгална.
- Онцлог: Арьсанд баялаг тэжээл өгөх өтгөн атлаа зөөлөн бүтэцтэй бөгөөд арьсыг яг л салонд арчилгаа хийлгэсэн мэт эрүүл, гялалзсан толигор харагдуулна.