V'anhalla Serum Set - Арьсны асуудал тус бүрт зориулсан серум сет

V'anhalla Serum Set - Арьсны асуудал тус бүрт зориулсан серум сет

Product information

209’270 246’200

Description

V'anhalla Serum Set нь арьсны хамгийн түгээмэл тулгардаг асуудлууд болох тослогжилт, нөхөн төлжилт, сэвх нөсөө болон хөгшрөлтийн эсрэг зориулалттай, өндөр үр дүнтэй гол идэвхтэй найрлагуудыг тус тусад нь багтаасан 100% Веган (Vegan) серүмийн цогц цуглуулга юм. Арьсныхаа хэрэгцээнд тохируулан өглөө, оройд хувааж эсвэл хослуулан хэрэглэхэд нэн тохиромжтой.

Багцад багтсан бүтээгдэхүүнүүдийн товч мэдээлэл:

1. Niacinamide 15 Triple Power Booster

  • Үйлчилгээ: Арьсны тос чийгийг тэнцвэржүүлж, нүх сүвийг агшаах болон батганы дараах улаан, бор сорвийг бүдгэрүүлнэ.
  • Онцлог: 15%-ийн өндөр тунгаар агуулагдсан Ниацинамид нь Пантенол болон Витамин С-ийн уламжлалтай хослосон тул арьсны гадаргууг цочроохгүйгээр маш сайн гэрэлтүүлж, толигор болгодог.

2. Blemish Care Tranexamic Acid 3 Serum

  • Үйлчилгээ: Арьсны гүн дэх хуучин болон шинээр үүсэж буй сэвх, нөсөө толбо, нарны туяанаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг зорилтот түвшинд цайруулна.
  • Онцлог: Транексамын хүчил 3% болон Альфа-Арбутин 1%-ийн хүчтэй нэгдэл агуулсан тул арьсны өнгийг жигд болгож, пигмент үүсэлтийг үндсээр нь дарангуйлахад тусална.

3. Retinol 3R Serum

  • Үйлчилгээ: Арьсны эсийн нөхөн төлжилтийг хурдасгаж, нарийн болон гүн үрчлээг тэнийлгэн, арьсыг чанга уян хатан болгох хөгшрөлтийн эсрэг эрчимтэй арчилгаа.
  • Онцлог: Ретинол 0.1%, Бакучиол 2% болон Пептидийн комплекс агуулсан тул арьсыг хуурайшуулж цочроохгүйгээр зөөлөн бүтэцтэйгээр үр дүнтэй нөхөн сэргээдэг.

PocketZERO
Ямар ч хүү, шимтгэлгүй, 2-6 хуваан төлөх боломжтой.
Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 6’000.